card

Прокурорын ёс зүйн зөвлөл

Прокурор нь төрийн тусгай албан хаагч болохын хувьд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ болон нийгэм, хамт олон, гэр бүлийн харилцааны хүрээнд ёс зүйн хэм хэмжээг баримтална.

Прокурорын ёс зүйн зөвлөл нь прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй, орон тооны бус зөвлөл.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар “Прокурорын ёс зүйн дүрэм”, хоёрдугаар хавсралтаар “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ыг тус тус баталсан.

Улсын ерөнхий прокурорын 2021 оны А/18 дугаар тушаалаар прокурорын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, зөвлөлийн дарга, 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс ёс зүйн зөвлөлд хандаж гаргасан “прокурор ёс зүйн зөрчил гаргасан” тухай гомдол, хүсэлтийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж шалгана.

Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

Прокурор ёс зүй зөрчсөн эсэх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, дүгнэлт гаргана.

Ёс зүйн зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг үндэслэн Улсын Ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргана.

Прокурорын ёс зүйн дүрэм

Онцлох мэдээлэл